2011-05-11
Монголын түүхийн хичээлээр эцэг, эхчүүдэд зөвлөх нь

Монголын түүхийн хичээлийн нэг гол зорилт бол сурагчдад үндэсний ухамсрыг төлөвшүүлэх юм. Үндэсний ухамсар нь бие хүнийг төлөвшүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Үндэсний ухамсрын салшгүй бүрэлдхүүн нь үндэсний бахархлыг мэдрүүлэх юм.

Үндэсний бахархлыг төлөвшүүлэхэд:

  • Төрт ёсоо дээдэлж ирсэн 
  • Монголын ард түмний мэдлэг ухаан 
  • Унаган байгаль, төрлөх нутгаа шүтэх 
  • Хэл, соёл 
  • Монголын соёл иргэншлийн онцлог, Дэлхийн соёл иргэншилд нөлөөлсөн нь 
  • Одоо үеийн Монголчуудын амжилт

зэрэг сэдвүүдээр ярилцах нь чухал.
    Эцэг, эхчүүд юуны өмнө гэр бүлийн түүх, угийн бичиг, удам судрыг мэдүүлэх нь үндэсний мэдрэмжийн дархлалыг бий болгодог.
    Бахархах юмтай хүн бардам байдаг, бардам байж гэмээн эрхэмсэг оршдог.Энэ утгаараа хувь хүний статуст ч хүчтэй нөлөөлдөг. Монгол үндэстний хүнийг хүмүүжүүлэх талаар хураан хуримтлуулж үеэс үед уламжлан хөгжүүлж ирсэн үр хүүхэддээ үлгэр жишээ болж, зөв бурууг таниулахын зэрэгцээ аман болон бичгийн хэлбэрээр мэдлэг туршлагаа дамжуулан сургадаг ардын уламжлалыг орчин үетэй хослуулан хэрэглэх нь үр дүнтэй.
    Дараагийн цуврал зөвлөмжүүдээр дээрх тоочсон сэдэв тус бүр дээр эх сурвалж бичгүүд болон бусад шинжлэх ухаан, сурган, сэтгэл зүйн интеграцилсан зөвлөлгөөг хүргэнэ.

Бичсэн: uyanga | цаг: 18:06 | Зөвлөгөө
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax